MySQL / MySQL CLI ашиглах

MySQL CLI ашиглах

MySQL CLI (Command Line Interface) бол MySQL-тэй шууд харилцах хамгийн хурдан арга юм. Workbench GUI-гаас илүү хөнгөн, сервер дээр ажиллахад зайлшгүй шаардлагатай.

MySQL-д нэвтрэх

bash
mysql -u root -p
  • -u rootroot хэрэглэгчээр нэвтрэх
  • -p — нууц үг асуух

Нууц үгийг оруулсны дараа MySQL shell нээгдэнэ:

код
Welcome to the MySQL monitor.  Commands end with ; or \g.
Your MySQL connection id is 8
Server version: 8.0.36 MySQL Community Server - GPL

mysql>

mysql> — энэ prompt харагдавал MySQL shell дотор байна гэсэн үг.

Тодорхой database-тэй нэвтрэх:

bash
mysql -u root -p myshop

Нууц үгийг командад оруулах (аюулгүй биш, туршилтад зөвхөн):

bash
mysql -u root -pминий_нууц_үг

Үндсэн CLI командууд

MySQL shell доторх тусгай командууд \ тэмдгээр эхэлнэ:

| Команд | Утга | | ----------------- | ------------------------------------- | | \q эсвэл exit | MySQL shell-ээс гарах | | \c | Одоогийн бичиж байгаа командыг цуцлах | | \h эсвэл help | Тусламжийн жагсаалт харах | | \s | Холболтын мэдээлэл харах | | \! команд | Системийн команд ажиллуулах |

Shell-ээс гарах

sql
exit

эсвэл Ctrl+D товчлолыг ашиглана.

Командыг цуцлах

Урт SQL бичиж байгаад алдаа гарвал \c дарна:

sql
mysql> SELECT * FROM users
    -> WHERE id = 1
    -> \c
mysql>

-> prompt харагдавал MySQL өмнөх мөрийн үргэлжлэлийг хүлээж байна гэсэн үг.


SQL statement дуусгах (;)

MySQL-д ; (цэгтэй таслал) маш чухал. SQL командууд ;-ийн ард л ажиллана.

sql
-- Зөв
SELECT * FROM users;

-- `;` байхгүй бол MySQL дараагийн мөрийг хүлээнэ
mysql> SELECT * FROM users
    ->

Олон мөртэй SQL бичих боломжтой — MySQL ; тохиолдох хүртэл хүлээнэ:

sql
mysql> SELECT id,
    ->        name,
    ->        email
    ->   FROM users
    ->  WHERE id > 5;

\g — нэмэлт дуусгах арга

;-ийн оронд \g бичиж болно — ижил үр дүн гарна:

sql
SELECT * FROM users\g

\G — босоо форматаар харах

Олон багана бүхий үр дүнг уншихад хялбар болгоно:

sql
SELECT * FROM users\G
код
*************************** 1. row ***************************
      id: 1
    name: Болд
   email: bold@example.com

help команд

Тодорхой SQL командын тухай мэдэхийг хүсвэл:

sql
help SELECT;
sql
help CREATE TABLE;

Бүх тусламжийн сэдвүүдийн жагсаалт:

sql
help contents;

Ашигтай командууд

Ямар хэрэглэгчээр нэвтэрсэн болохыг шалгах:

sql
SELECT USER();
код
+----------------+
| USER()         |
+----------------+
| root@localhost |
+----------------+

MySQL-ийн хувилбар шалгах:

sql
SELECT VERSION();
код
+-----------+
| VERSION() |
+-----------+
| 8.0.36    |
+-----------+

Холболтын мэдээлэл харах:

sql
\s
код
--------------
mysql  Ver 8.0.36
Connection id:      8
Current database:
Current user:       root@localhost
Server version:     8.0.36 MySQL Community Server - GPL
--------------

Өмнөх командуудын түүх харах:

дээш сумаар өмнөх командуудыг харах боломжтой — terminal-тай адил.


Файлаас SQL ажиллуулах

Урт SQL скриптийг файлд хадгалаад нэг дор ажиллуулж болно:

bash
mysql -u root -p myshop < setup.sql

Эсвэл MySQL shell дотроос:

sql
source /замын/хаяг/setup.sql;

MySQL shell-ийн prompt утга

| Prompt | Утга | | -------- | -------------------------------- | | mysql> | Шинэ команд хүлээж байна | | -> | Өмнөх мөрийн үргэлжлэл | | '> | Нэг ишлэлт мөрийн дотор (') | | "> | Давхар ишлэлт мөрийн дотор (") |

Хэрэв '> эсвэл "> гарвал ишлэлийг хаагаагүй байна — ' эсвэл " бичээд \c дарна:

sql
mysql> SELECT 'hello
    '> '\c
mysql>

Дараагийн хичээлд:

Database үүсгэх, устгах, сонгох — CREATE DATABASE, DROP DATABASE, USE командуудыг үзнэ.