Ачаалж байна...
Бидний тухай
УЛААНБААТАР АПП бол Python-ыг анхны мөр кодоос эхлээд интернэтэд ажилладаг backend хүртэл монгол хэлээр заадаг үнэгүй платформ. Бүх сургалтыг нэг багш бичиж, заадаг.
Үүсгэн байгуулагч, багш
М.Дөлгөөн
Програмчлалыг англи хэлний саадгүйгээр, эх хэлээрээ сурах боломж Монголд дутагдаж байгааг би харсан. Тиймээс шалгалтын айдасгүй, ойлголт бүрийг бүрэн тайлбарласан сургалтыг өөрөө бичиж эхэлсэн.
Бүх тайлбар монгол хэлээр. Variable, function зэрэг нэр томъёо англиараа үлдэж, монголоор бүрэн тайлбарлагдана. Ингэснээр дараа нь англи баримт бичиг уншихад хялбар.
Шалгалт, гэрийн даалгавар байхгүй. "Туршаад үзээрэй" хэсгүүд нь санал болгох төдий, заавал биш.
Хичээл бүр танилцуулга, зүйрлэл, олон жишээ, түгээмэл алдаа, товч дүгнэлттэй. Богино, яаруу тайлбар биш.
Бүх сургалт, бүх хичээл үнэгүй. Бүртгүүлэхээс өмнө ч уншиж эхэлж болно.
7 сургалт · 372 хичээл · бүгд үнэгүй
Асуулт, санал, хамтын ажиллагааны талаар бичээрэй. Сургалт нийтлэх хүсэлтэй багш нар ч мөн холбогдож болно.