Git / GitHub гэж юу вэ?

GitHub гэж юу вэ?

GitHub бол Git repository-г интернетэд хадгалдаг, хамтран ажиллах боломжийг олгодог платформ юм. Дэлхийн хамгийн том кодын сан бөгөөд 100 сая гаруй хөгжүүлэгч ашигладаг.

GitHub дээр repository үүсгэх

  1. github.com дээр нэвтэрнэ
  2. Баруун дээд буланд +New repository товчийг дарна
  3. Дараах мэдээллийг оруулна:

| Талбар | Утга | | --------------- | ------------------------- | | Repository name | minii-proekt | | Description | Миний анхны GitHub проект | | Visibility | Public эсвэл Private |

  1. Add a README file сонголтыг чагтална
  2. Create repository товчийг дарна

README.md

README.md нь repository-ийн нүүр хуудас юм. GitHub дээр автоматаар харагддаг.

Сайн README-д дараах зүйлс байдаг:

markdown
# Проектийн нэр

Энэ юу хийдэг программ талаар товч тайлбар.

## Суулгах арга

```bash
npm install
npm run dev
```

Ашиглах заавар

...

Лиценз

MIT

код

## Issues

Issues нь алдаа тэмдэглэх, шинэ функц санал болгох, хийх ажлаа жагсаах хэрэгсэл юм.

**Issue үүсгэх:**
1. Repository → **Issues** таб
2. **New issue** товч
3. Гарчиг болон тайлбар бичнэ
4. Label нэмж болно: `bug`, `enhancement`, `documentation`

## Projects

Projects нь Kanban самбар шиг ажиллагаатай — ажлыг `Todo`, `In Progress`, `Done` гэж ангилж хянах боломжтой.

Todo In Progress Done ───────────── ───────────── ───────────── Login хуудас Navbar засах README бичих Register хуудас

код

## SSH key тохируулах

SSH key ашигласнаар GitHub руу push хийхдээ нууц үг оруулах шаардлагагүй болно.

**Алхам 1 — SSH key үүсгэх:**

```bash
ssh-keygen -t ed25519 -C "tanii@email.com"

Enter товчийг 3 удаа дарж (default утгуудыг хадгална).

Алхам 2 — Public key-г хуулах:

bash
# Mac/Linux
cat ~/.ssh/id_ed25519.pub

# Windows (PowerShell)
cat ~\.ssh\id_ed25519.pub

Гарсан текстийг бүгдийг нь хуулна.

Алхам 3 — GitHub-д нэмэх:

  1. GitHub → Profile → Settings
  2. Зүүн цэснээс SSH and GPG keys
  3. New SSH key товч
  4. Title оруулна (жишээ: "Миний laptop")
  5. Key талбарт хуулсан текстийг буулгана
  6. Add SSH key товч

Алхам 4 — Тест хийх:

bash
ssh -T git@github.com

Хариу:

код
Hi username! You've successfully authenticated.

SSH URL ашиглан clone хийх

SSH key тохируулсны дараа HTTPS-ийн оронд SSH URL ашигладаг болно:

bash
# HTTPS (нууц үг шаардана)
git clone https://github.com/username/repo.git

# SSH (нууц үг шаардахгүй)
git clone git@github.com:username/repo.git

Дараагийн хичээлд:

Pull Request үүсгэх, code review хийх, merge хийх аргыг үзнэ.