git status ба git log
Кодтой ажиллах явцад хоёр асуулт байнга гардаг: "одоо ямар байдалтай байна?" ба "өмнө юу хийсэн бэ?" — git status болон git log тэр хоёр асуултад хариулна.
git status — одоогийн байдал
git status
Файлуудын гурван боломжит төлвийг харуулна:
On branch main
Your branch is up to date with 'origin/main'.
Changes to be committed: ← staging area-д байгаа
modified: index.html
Changes not staged for commit: ← засварлагдсан, нэмэгдээгүй
modified: style.css
Untracked files: ← Git мэдэхгүй шинэ файл
script.js
Untracked — шинэ файл, Git хянаж эхлээгүй. git add хийх хэрэгтэй.
Modified, not staged — Git мэдэх файл засварлагдсан, гэхдээ staging area-д нэмэгдээгүй.
Staged — staging area-д байгаа, commit-д бэлэн.
Товч хэлбэр
git status -s
M index.html ← staged modified
M style.css ← unstaged modified
?? script.js ← untracked
Зүүн баганад staging area, баруун баганад ажлын фолдерийн төлөв харагдана.
git log — commit түүх
git log
commit a1b2c3d4e5f6... (HEAD -> main, origin/main)
Author: Болд Батаа <bold@example.com>
Date: Mon Jan 13 14:22:00 2025 +0800
feat(auth): нэвтрэх хуудас нэмэх
commit 9f8e7d6c5b4a...
Author: Болд Батаа <bold@example.com>
Date: Sun Jan 12 10:05:33 2025 +0800
fix: API холболтын алдаа засах
...
q дарахад гарна. Commit олон байвал нэг дор харагдахгүй, зай дарахад дараагийн хуудас руу шилжинэ.
git log --oneline — богино хэлбэр
git log --oneline
a1b2c3d feat(auth): нэвтрэх хуудас нэмэх
9f8e7d6 fix: API холболтын алдаа засах
3c2b1a0 docs: readme шинэчлэх
f4e3d2c feat: суурь бүтэц үүсгэх
Нэг мөрт хэлбэр — хамгийн их ашиглагддаг. Hash богиносгогдсон (7 тэмдэгт), мессеж нь харагдана.
git log --graph — салаалсан түүх
git log --oneline --graph --all
* a1b2c3d (HEAD -> main) feat(auth): нэвтрэх хуудас нэмэх
* 9f8e7d6 fix: API холболтын алдаа засах
| * 7f6e5d4 (feature/profile) feat: профайл хуудас эхлэх
|/
* 3c2b1a0 docs: readme шинэчлэх
* тэмдэг — commit. | шугам — branch. Branch үүсч, merge хийгдэх үед энэ харагдах хэлбэр ашигтай.
git log — шүүх боломжууд
Тодорхой хэрэглэгчийн commit-ийг харах:
git log --author="Болд"
Тодорхой файлтай холбоотой commit-ийг харах:
git log -- index.html
Commit тоогоор хязгаарлах:
git log -5 # Сүүлийн 5 commit
Огноогоор шүүх:
git log --since="2025-01-01" --until="2025-01-31"
Мессежэд текст хайх:
git log --grep="засах"
git show — тодорхой commit харах
Commit-ийн бүрэн мэдээлэл болон өөрчлөлтийг харах:
git show a1b2c3d
commit a1b2c3d...
Author: Болд Батаа <bold@example.com>
Date: Mon Jan 13 14:22:00 2025 +0800
feat(auth): нэвтрэх хуудас нэмэх
diff --git a/app/(auth)/login/page.tsx b/app/(auth)/login/page.tsx
new file mode 100644
index 0000000..f3a4b5c
--- /dev/null
+++ b/app/(auth)/login/page.tsx
@@ -0,0 +1,24 @@
+export default function LoginPage() {
+ return (
+ ...
+ тэмдэгтэй мөр — нэмэгдсэн. - тэмдэгтэй мөр — устгагдсан.
Хамгийн сүүлийн commit-ийг харах:
git show HEAD
HEAD нь одоогийн ажиллаж байгаа commit-ийг заадаг тусгай заагч.
Дараагийн хичээлд:
git diff ашиглан staged болон unstaged өөрчлөлтүүдийг нарийвчлан харах аргыг судална.