TypeScript / TypeScript гэж юу вэ?

TypeScript гэж юу вэ?

TypeScript бол Microsoft компани 2012 онд хөгжүүлсэн программчлалын хэл юм. Энэ нь JavaScript дээр төрлийн систем (type system) нэмсэн өргөтгөл бөгөөд эцсийн дүндээ JavaScript болж хөрвүүлэгддэг.

Товчоор хэлбэл: TypeScript = JavaScript + Төрлийн систем.

Яагаад TypeScript хэрэгтэй вэ?

JavaScript-д хувьсагчийн төрлийг заахгүйгээр ажиллуулдаг. Энэ нь уян хатан боловч томоохон төсөлд алдаа гаргахад хялбар болдог.

javascript
// JavaScript — алдааг ажиллуулах үед л олно
function nem(a, b) {
  return a + b;
}

console.log(nem(5, "3")); // 53 — тоо биш, мөр нийлэв!

TypeScript энэ асуудлыг кодоо бичих үед л илрүүлдэг:

typescript
// TypeScript — алдааг бичих үед л олно
function nem(a: number, b: number): number {
  return a + b;
}

console.log(nem(5, "3")); // Алдаа: "3" нь number биш!

Хөрвүүлэгч шууд "3" нь тоо биш гэдгийг хэлдэг — код ажиллуулахаас өмнө.

TypeScript хэн хэрэглэдэг вэ?

Дэлхийн томоохон компаниуд TypeScript ашигладаг:

  • Microsoft — VS Code бүхэлдээ TypeScript-ээр бичигдсэн
  • Google — Angular framework
  • Airbnb, Slack, Asana — бүгд TypeScript руу шилжсэн
  • Meta — React-ийн шинэ хэсгүүд

TypeScript мэдэх хөгжүүлэгч ажлын зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байдаг.

JavaScript-тэй харьцуулбал

| Шинж чанар | JavaScript | TypeScript | | --------------- | -------------- | ------------- | | Төрлийн систем | Байхгүй | Бүрэн дэмжинэ | | Алдаа илрүүлэх | Ажиллах үед | Бичих үед | | IDE дэмжлэг | Хязгаарлагдмал | Маш сайн | | Сурахад | Хялбар | Арай хэцүү | | Томоохон төсөлд | Хүндрэлтэй | Тохиромжтой |

TypeScript хэрхэн ажилладаг вэ?

Хөтөч TypeScript шууд ойлгодоггүй. Тиймээс TypeScript код хөрвүүлэгч (compiler) ашиглан JavaScript болж хувирдаг:

код
TypeScript (.ts) → tsc хөрвүүлэгч → JavaScript (.js) → Хөтөч
typescript
// Та бичих код: index.ts
const мэндчилэх = (нэр: string): string => {
  return `Сайн уу, ${нэр}!`;
};

console.log(мэндчилэх("Болд"));

Хөрвүүлэгдсэний дараа:

javascript
// Хөтөч харах код: index.js
const мэндчилэх = (нэр) => {
  return `Сайн уу, ${нэр}!`;
};

console.log(мэндчилэх("Болд"));

Төрлийн мэдэгдэл (string) арилж, цэвэр JavaScript үлддэг.

Хэрхэн суралцах вэ?

TypeScript сурахын тулд JavaScript-ийн үндсийг мэдэх шаардлагатай. Хэрэв та JavaScript сурч дуусаагүй бол JavaScript үндэс хичээлээс эхлээрэй.

Энэ курсд та дараах зүйлсийг сурна:

  • Төрлийн систем хэрхэн ажилладаг
  • Interface ба Type alias бичих
  • Generic ашиглан дахин ашиглагдах код бичих
  • React + TypeScript хамтад нь ашиглах
  • Decorator ба advanced pattern мэдэх

Дараагийн хичээлд:

TypeScript-г компьютертоо суулгаж, анхны .ts файлаа үүсгэж, tsc хөрвүүлэгчийг ажиллуулна.