PostgreSQL / PostgreSQL суулгах ба тохиргоо

PostgreSQL суулгах ба тохиргоо

Энэ хичээлд PostgreSQL-г өөрийн компьютерт суулгаж, анх удаа ажиллуулна. Суулгалт нь таны үйлдлийн системээс хамаарч арай өөр байх боловч алхам бүрийг тайлбарлах тул санаа зовох хэрэггүй.

Windows-т суулгах

Windows хэрэглэгчдийн хувьд хамгийн хялбар арга бол албан ёсны installer ашиглах явдал юм.

Алхам 1: postgresql.org/download/windows хаягаас хамгийн сүүлийн хувилбарыг татаж авна.

Алхам 2: Installer-г ажиллуулна. Суулгалтын явцад дараах зүйлсийг тохируулна:

  • Installation Directory — өгөгдмөл замыг үлдээнэ (C:\Program Files\PostgreSQL\17)
  • Passwordpostgres хэрэглэгчийн нууц үг тавина. Энэ нүцгүй үгийг санаж байгаарай!
  • Port5432 (өгөгдмөл, өөрчлөхгүй)
  • LocaleDefault locale

Алхам 3: Суулгалт дууссаны дараа "Stack Builder" гарч ирнэ — хаагаад болно.

Суулгалт амжилттай болсон эсэхийг шалгах:

cmd
psql --version

Хариу нь иймэрхүү харагдана:

код
psql (PostgreSQL) 17.2

macOS-т суулгах

macOS хэрэглэгчдэд Homebrew ашиглах нь хамгийн хялбар арга юм.

Homebrew суулгаагүй бол эхлээд суулгана:

bash
/bin/bash -c "$(curl -fsSL https://raw.githubusercontent.com/Homebrew/install/HEAD/install.sh)"

PostgreSQL суулгах:

bash
brew install postgresql@17

PostgreSQL эхлүүлэх:

bash
brew services start postgresql@17

Дараа нь PATH-д нэмнэ:

bash
echo 'export PATH="/opt/homebrew/opt/postgresql@17/bin:$PATH"' >> ~/.zshrc
source ~/.zshrc

Шалгах:

bash
psql --version

Linux (Ubuntu/Debian)-т суулгах

bash
sudo apt update
sudo apt install postgresql postgresql-contrib

PostgreSQL-г эхлүүлж, автоматаар ачаалагдахаар тохируулах:

bash
sudo systemctl start postgresql
sudo systemctl enable postgresql

Суулгасны дараа postgres системийн хэрэглэгч рүү шилжих:

bash
sudo -i -u postgres
psql

Суулгалт шалгах

Ямар ч үйлдлийн системд суулгасны дараа psql командоор холбогдоно:

bash
psql -U postgres

Нууц үгийг оруулбал дараах prompt гарч ирнэ:

код
psql (17.2)
Type "help" for help.

postgres=#

postgres=# гэдэг нь та PostgreSQL-д амжилттай холбогдсон гэсэн үг юм! \q бичиж Enter дарвал гарна.

pgAdmin — харааны хэрэгсэл

psql командын мөр дээр ажиллах нь хүчирхэг боловч эхлэгчдэд pgAdmin ашиглах нь ойлгомжтой байж болно. pgAdmin нь PostgreSQL-тэй хамт суулгагддаг харааны удирдлагын хэрэгсэл юм.

Windows дээр Start цэснээс pgAdmin 4-г нээнэ. Браузерт нээгдэх бөгөөд нууц үгээ оруулаад эхлэж болно.

Гэхдээ энэ курсд psql командын мөр ашиглахыг илүүд үзнэ — учир нь бодит ажлын орчинд ч командын мөр хэрэглэдэг.

Дараагийн хичээлд:

psql командын мөрийн бүх чухал командуудыг сурч, анхны өгөгдлийн сангаа үүсгэнэ.