Semantic HTML гэж юу вэ?
HTML tag-ууд хоёр ангилалд хуваагдана: утга агуулсан (semantic) ба утгагүй (non-semantic). Энэ ялгааг ойлгох нь сайн HTML бичихийн үндэс.
Non-semantic элементүүд

ба  нь хамгийн нийтлэг non-semantic элементүүд. Тэд ямар ч утга агуулдаггүй — зөвхөн бүлэглэх зориулалттай.

Нүүр

Сургалт

Мэдээний гарчиг

Мэдээний текст...

© 2024

Хөтөч энэ кодыг харахад: "Зарим div байна" — тэр болоо. Юу нь header, юу нь навигац, юу нь нийтлэл болохыг ойлгохгүй.
Semantic элементүүд
HTML5-д нэмэгдсэн semantic элементүүд нь агуулгын утгыг тодорхойлдог:

Нүүр
Сургалт

Мэдээний гарчиг

Мэдээний текст...

© 2024

Хөтөч, screen reader, хайлтын систем бүгд "Энэ header, энэ навигац, энэ үндсэн агуулга, энэ footer" гэдгийг ойлгодог.
Semantic элементүүдийн жагсаалт

— хуудас эсвэл хэсгийн толгой хэсэг

— навигацийн холбоосуудын бүлэг

— хуудасны үндсэн агуулга (нэг л байна)

— бие даасан нийтлэл, блог пост, мэдээ

— сэдвийн хэсэг

— гол агуулгатай хамааралтай боловч хажуугийн агуулга

— хуудас эсвэл хэсгийн хөл хэсэг

— зураг, диаграм, код жишээ бүхий бие даасан блок

<time> — огноо ба цаг</time>

— холбоо барих мэдээлэл

— онцлох текст
<summary> — details-ийн харагдах гарчиг</summary>
<details> — нугалж/задлах агуулга</details>
Яагаад semantic HTML хэрэгтэй вэ?
1. Accessibility
Дэлхийд 300 сая гаруй хүн харааны бэрхшээлтэй — тэд screen reader ашиглан вэб хэрэглэдэг. Screen reader нь semantic HTML-г ашиглан хуудсын бүтцийг хэрэглэгчид дуут байдлаар дамжуулдаг.

Нүүр

Нүүр

2. SEO
Google-ийн crawler хуудсыг "унших" үед semantic элементүүдийг ашиглан агуулгын чухлыг тогтоодог.
дотрох текст
дотрохоос илүү чухал гэж үзнэ.
нь бие даасан нийтлэл гэдгийг мэддэг.

Монгол хэлний түүх

Монгол хэлний түүх

3. Код уншигдах чанар
Баг хамтран ажиллах үед semantic HTML нь кодыг тайлбаргүйгээр ойлгомжтой болгодог:

Харьцуулалт
| Зорилго | Non-semantic | Semantic |

| Хуудасны дээд хэсэг |

| Цэс |

| Үндсэн агуулга |

| Нийтлэл |

| Хөл хэсэг |

div ба span-ийг хэзээ ашиглах вэ?
Semantic элемент байхгүй тохиолдолд л
ба  ашиглана:

Үнэ: 15,000₮

ба  нь буруу биш — зөвхөн semantic хувилбар байхгүй үед л ашиглана.
Дараагийн хичээлд:

элементүүдийг практикаар ашиглан хуудасны бүтэн semantic layout хэрхэн зохиох талаар үзнэ.